Archives for 5 сар 2018

Оператор компаниудаас хурууны хээгээ уншуулан бүх төрлийн үйлчилгээ авах боломжтой боллоо

Төрийн үйлчилгээг хялбаршуулах, иргэдэд цахим үйлчилгээг хүргэх зорилгоор Үндэсний Дата төвийн инженерүүд хөгжүүлж, энэ оноос эхлэн үйлчилгээнд нэвтрүүлсэн Төрийн мэдээлэл, солилцооны “ХУР” системд Мэдээлэл Холбооны Операторуудын Ассоциацийн гишүүд болох Монголын Цахилгаан Холбоо, Мобиком Корпораци, Скайтел, Юнител компаниуд нэгдсэнийг өнөөдөр Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар болон Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн газраас батламжиллаа.

Ингэснээр иргэдийн үйлчилгээ авахдаа бүрдүүлэх баримт бичиг багасаж, зөвхөн хурууны хээгээ уншуулан оператор компаниудаас бүх төрлийн үйлчилгээг авах боломжтой боллоо.

Гэрэл зургийг mpa.mn

Мобиком корпорацийн Сурталчилгаа, олон нийттэй харилцах албаны захирал Э.Чинзориг “Цахим эрин үе бидэнд цаг хугацаа орон зайнаас үл хамааран үйлчилгээг маш хурдан хялбараар авах боломжийг олгож байна. Төрийн байгууллагууд цахим эриний энэ шилжилтэд дэлхийн улс орнуудтай зэрэгцэн орж байгаад баяртай байгаа. Мобиком корпорацийн хувьд хоёр жилийн өмнөөс үүрэн холбооны салбартаа анх удаа өөрөө өөртөө үйлчлэх үйлчилгээг нэвтрүүлж байлаа. Мөн зөвхөн салбар дээр ирж авах боломжтой байсан үйлчилгээнүүдийг сумын хэрэглэгчид тэр дор нь цаг алдалгүй хүргэх “Моби агент” системийг нэвтрүүлсэн. Энэ удаад “Хур” системд нэвтрэн орсноор хэрэглэгчиддээ хурдан, шуурхай үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэж байна. Хэрэглэгчид маань олон бичиг баримт бүрдүүлэхгүй хурууны хээгээ уншуулаад л үйлчилгээ авах боломжтой боллоо” хэмээн ярилаа.

Аж ахуйн нэгж, иргэд төр болон хувийн хэвшлийн байгууллагаас үйлчилгээ авахад олон төрлийн бичиг баримтыг заавал бүрдүүлэх, хуулбарлаж хавсаргахыг шаарддаг байсан. Тэгвэл төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системийг үйлчилгээнд нэвтэрснээр тухайн мэдээллийг байгууллага хооронд шуурхай солилцох боломж бүрдэж, тогтсон нэг мэдээллийн формат, протоколыг мөрдөж ажиллах юм байна.

Гэрэл зургийг mpa.mn

Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн газрын дарга Б.Чинбат “Үүрэн холбооны операторууд төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системд холбогдсоноор иргэдэд үйлчилгээ үзүүлэхдээ лавлагаа, бичиг баримт шаардахгүйгээр онлайнаар мэдээллийг шууд авах боломж бүрдэж байгаа юм. Ингэж төр өөртөө байгаа мэдээллүүдээ бизнесийн байгууллагад ашиглуулснаар иргэд лавлагаа тодорхойлолт авах гэж ийш тийш явахгүй болно. Үүнд нэмэлт төлбөр байхгүй бөгөөд одоогийн мөрдөгдөж буй тарифаар үйлчилгээ явна.

Төрөөс иргэд рүү чиглэсэн үйлчилгээ, үйл ажиллагааг хялбарчлах, иргэн төвтэй, ил тод, нээлттэй, түргэн шуурхай болгох зорилгоор Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн газар болон Үндэсний дата төв УТҮГ-ын инженерүүд Төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системийг хөгжүүлж энэ оны нэгдүгээр сард нээлтээ хийсэн. “Хур” системд одоогийн байдлаар 27 байгууллагын 48 сервис холбогдоод, хоорондоо мэдээлэл солилцох хэлбэрээр ажиллаж байна” гэлээ.

Монголын Цахилгаан Холбоо, Мобиком Корпораци, Скайтел, Юнител, Мэдээлэл Холбооны сүлжээ, Скайнэтворкс, Мобиком нэтворкс зэрэг Монгол Улсын Харилцаа Холбоо, Мэдээллийн технологийн салбарт үйлчилгээ эрхэлж буй оператор компаниуд 2018 оны нэгдүгээр сараас Мэдээлэл Холбооны Операторуудын Ассоциацид нэгджээ.

Мэдээлэл Холбооны Операторуудын Ассоциацийн Гүцэтгэх захирал У.Тамир “Ассоциацийн гишүүн оператор компаниуд өнөөдөр нэгэн зэрэг Төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системд нэгдэж байна.

Хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцэх мэдээлэл, харилцаа холбооны шинэ, дэвшилтэт, найдвартай үйлчилгээг хүргэхийн зэрэгцээ үйлчилгээ авахад илүү хялбар болох чухал алхам боллоо. Мэдээлэл холбооны аль ч оператор компаниудаар цахим иргэний үнэмлэхгүйгээр ирж, үйлчлүүлэх боломж бүрдсэнээр нийт 3.3 сая гаруй хэрэглэгч төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй авах бололцоотой болж байна” гэв.

Гэрэл зургийг mpa.mn
Read more

Евромебель: Миланы Salone Del.Mobile тавилгын үзэсгэлэнд оролцов

Дэлхийн тавилгын ертөнцийн акулууд Милан хотноо 4-р сарын 18-22-ний өдрүүдэд чууллаа. Жил бүр зохион байгуулагддаг Salone Del.Mobile 57 дахь удаагийн үзэсгэлэнд энэ удаа 188 улсын 450 мянга гаруй компани, бизнес эрхлэгч,  мэргэжлийн дизайнер, борлуулагчид оролцсон байна. Монголоос Евромебель тавилгын дэлгүүр жил бүр энэхүү үзэсгэлэнд оролцдог бөгөөд үзэсгэлэнгийн сонин сайхан, тавилгын ертөнцийн сүүлийн үеийн мэдээллийг хуваалцахаар “Макс Лайн” ХХК-ийн брэнд менежер Д.Ундрамтай ярилцлаа.


-Италид болсон Олон Улсын тавилгын үзэсгэлэнд оролцоод ирлээ. Зорилго бүтэмжтэй юу?

-Тэгэлгүй яахав.

Бидний хувьд тавилгын зах зээлийн цаашдын чиг хандлагыг таньж, судлахын зэрэгцээ харилцагчидтайгаа нэг бүрчлэн уулзалт хийж, шинэ брэнд, шинэ сонголтыг хэрэглэгчиддээ санал болгох зорилгоор үзэсгэлэнд жил бүр оролцдог.

Camel Group, Istikbal, Gautier, Veraflex  зэрэг бидний урт хугацааны харилцагчидтайгаа үр дүнтэй уулзалт хийхийн хажуугаар хамгийн чанартай классик болон орчин үеийн буюу contemporary тавилгын судалгаа хийгээд ирлээ.  Энэ жилийн хувьд 1300 гаруй өндөр зэрэглэлийн брэндүүд тавилга болон ижил төстэй бүтээгдэхүүнээ танилцуулсан.

-Salone Del.Mobile үзэсгэлэнгийн онцлог нь юу вэ?  
-Дэлхийн өнцөг булан бүрээс тавилгын бизнес эрхлэгчид, дизайнерууд цугладаг учраас  тавилгын ертөнцөд өрнөж байгаа хамгийн сүүлийн үеийн шинэ шийдэл, санаа, технологийн талаар олж мэдэх боломжтой.

Үзэсгэлэнгийн үеэр 5,000 гаруй сэтгүүлч ажиллаж дэлхий даяар мэдээлэл хүргэдэг. Үзэсгэлэнд орчин үеийн, классик тавилга, оффис, гэрлэн чимэглэлийн, бүрээсэн тавилга, хүүхдийн өрөөний тавилга зэрэг бүлгүүдэд хуваагдан бүтээгдэхүүнүүд  танилцуулагддаг.

Түүнчлэн дэлхийн хамгийн шилдэг тавилгын дизайнерүүд энэ жилийн өнгө, загварыг тодорхойлж шинэ бүтээлүүдээ танилцуулдаг нь олзуурхууштай.

-Дэлхийн тавилгын ертөнцөд яг одоо юу трэнд болж байна вэ? 
-Хэрэглэгчид ухаалаг, зай бага эзэлдэг, овор хэмжээ багатай, эвхэгддэг хураагддаг ширээ, сандал зэрэг contemporary болон ухаалаг  тавилгын шийдлийг маш ихээр сонирхож байна.

Энэ нь мэдээж тэдний өнөөгийн хурдтай өөрчлөгдөж буй амьдралын хэв маягтай холбоотой. Гэхдээ классик тавилга бол хэдийд ч үнэ цэнээ алддаггүй хэвээр байдгийг үзэсгэлэнд өндөр зэрэглэлийн классик тавилга үйлдвэрлэгчид их байснаас харж болохоор байлаа.  Тавилгын худалдааг даган мэдээж аксессуар, дикорацийн чимэглэл асар хурдацтай хөгжиж байна.

Энэ жилийн трэнд өнгө бол violet буюу нил ягаан, материалын хувьд хамба хилэн, болон металл, мод зэргийн хослол байв.

-Евромебель цаашид юу хийхээр төлөвлөж байна?  
-Бидний хувьд энэ удаагийн үзэсгэлэнгээс хэд хэдэнд брэндийг онцолж харсан.CIAC, Florence Art, Saltarelli mobile, Tarocco Vaccuri, Pellegatta, Vaccari Cav Giovanni зэрэг Европын шилдэг брэндүүдтэй хамтран ажиллахаар төлөвлөж байна.

Түүнчлэн бидний гол зорилго бол Европ стандартын, өндөр чанартай, эко, хүний биед сөрөг нөлөөгүй, өнгө загварын энгийнээс эхлээд тансаг шийдэл бүхий тавилгуудыг Монголын зах зээлд хэрэглэгчиддээ хүргэх явдал юм. Үүнийгээ ч бид 25 жилийн турш амжилттай хэрэгжүүлсээр ирсэн. Цаашид бид шинэ салбараа нээн хэрэглэгчиддээ илүү ойртон ажиллаж, тэдний хүсэл сонирхолыг сонсож,  гэр бүлд нь аз жаргал, тав тухтай орчныг бүрдүүлэх нэгэн салшгүй хэсэг байхыг хүсч, ажиллаж байна.

 

Евро Мебель дэлгүүрийн хаяг: Максмоол, 4 давхарт

Read more

Хатан туулыг ЭЗЭЛСЭН НЬ

Богд уул, Зайсан толгой орчмыг тусгай хамгаалалт бүхий дархан цаазат газар нутаг гэж одоо хэлбэл бараг тэнэг хүн болохоор. Энэ нь Монголд өнөөдөр хууль, дүрэм, журам эсрэгээрээ хэрэгждгийн улаан цагаандаа гарсан жишээ юм. Хүүхдийн хорих ангиа тойрон Зайсанд шил шилээ дарсан тансаг зэрэглэлийн орон сууцнуудыг барьж амьдран суусан хүмүүс хүүхдүүдийгээ шударга, зөв амьдрахыг заах нь бараг л онигоо ярихтай адил зүйл мэт.  Цаг хугацааны эрхэнд хууль бус байшин барилга нь Зайсан орчимд багассангүй харин ч эсрэгээрээ улам бүр нэмэгдэж харин хүүхдийн хорих ангиа нүүлгэжээ. 

Богд уул, Зайсан толгойг нэгэнт тавиад туусан бол өнөөдөр бид Туул голоо араас нь явуулах хэмжээнд хүрэв.

Туул голын ойролцоо огт зөвшөөрөлгүй газар эзэмшиж, ашиглаж байгаа 251 хуулийн этгээд бий гэсэн судалгаа гарчээ.

Судалгаагаар Туул голын хамгаалалтын бүсэд хамрагдаж буй таван дүүргийн нутаг дэвсгэрт:

  • онцгой хамгаалалтын бүсийн буюу 50 метрт 2,307,
  • энгийн хамгаалалтын бүс буюу 200 метрт 11,731 нэгж талбай газар эзэмшилт, ашиглалттай байна.
  • Уг нь Туул гол улсын тусгай хамгаалалтын бүсэд байдаг ч аж ахуйн нэгжүүд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж зөвшөөрөл авчихаад байшин, барилга барьдаг. Нөгөө л Зайсангийн жишээ давтагдсаар.

    Туул гол орчимд зөвшөөрөлгүй барилга барьж, бургас тайрч байгаатай холбоотойгоор иргэдээс 3,000 орчим өргөдөл УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд иржээ.

    Үүний дагуу Туул гол орчимд нөхцөл байдал ямар байгаатай УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцахаар газар нь дээр ажилласан юм.

    Энэ тухай видео:

Read more